Монгол, БНСУ-ын ерөнхийлөгч нар цахим уулзалт хийнэ

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар баасан гарагийн орой цахимаар уулзах талаар Yonhap News сайт мэдээлжээ.

Энэ цахим уулзалтаар тэд эдийн засгийн хамтын ажиллагаа, “COVID-19” цар тахлын эсрэг тэмцэх түншлэлийг хөгжүүлэх арга замууд гэсэн гол сэдвүүдийн хүрээнд ярилцах юм байна.

У.Хүрэлсүх өмнө нь Ерөнхий сайдын хувиар 2018 онд Мүн Жэ Интэй уулзаж байсан. Харин Ерөнхийлөгчийн хувиарх нь үүгээр анх удаа болох юм.

Энэхүү дээд түвшний уулзалт нь хоёр талын харилцааг улам сайжруулахад хувь нэмрээ оруулах төлөвтэй байна гэж Мүн Жэ Ин тэмдэглэжээ.

SHARE