Үндсэн хуулийн цэцийн дарга Үндсэн хуулийн түүхэн уламжлалын асуудлаар илтгэл тавьж оролцлоо

Польш Улс анхны Үндсэн хуулиа баталсны 230 жилийн ойг тэмдэглэж байна.

Ойн арга хэмжээний хүрээнд Польш Улсын Үндсэн хуулийн трибуналаас  зохион байгуулсан “Үндсэн хуулийн уламжлал” сэдэвт олон улсын цахим хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат  Монголын төр, эрх зүйн түүхэн уламжлал, Үндсэн хуульт ёсны төлөвшлийн асуудлаар   илтгэл тавьж оролцлоо.

Польшийн анхны Үндсэн хууль нь Америкийн Нэгдсэн Улсын  1788 оны  Үндсэн хуулийн дараа батлагдсан, Европ тивд Үндсэн хуульт ёсыг тогтоосон хамгийн анхны эрх зүйн түүхэн баримт бичиг  билээ.

SHARE