Өнөөдөр явуулын тав, суурин 60 цэгт иргэдийг дархлаажуулна

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 272, II тунд 823, нэмэлт сэргээх тунд 7,818, нийт 8,913 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.3 хувь, II тунгийн хамралт 69.9 хувьд байна.

Зорилтот бүлгийн буюу 2,787 (23.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 62,417 (70.2 хувь), 16-17 насны 24,989 (73.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 5, суурин 60 цэгт 81 багийн 421 эмч, ажилтан ажиллаж, 7,352 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөж байна.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

SHARE