С.Баяр: Одооны хүүхнүүд олигтой хүнээ олж танихгүй болж…

Эрх чөлөөтэй болсноос хойш твиттерт багагүй цагийг өнгөрөөдөг болсон Ерөнхий сайд асан С.Баярын жиргээ олон хүний анхааралд өртдөг болоод байна. Түүний өчигдрийн нэгэн жиргээ жиргээчдийг багагүй маазруулав.
Твиттерт @bo_ulzii хаягтай жиргээч “Намайг сүүлийн үед томчууд их дагаж байнаа Баяр гуай, Баабар ах, Хүрэлбаатар сайд энэ тэр” гэсний хариуд Баабар “Дэнгийн гэрэлд үзсэн чинь Дэгжин маягийн бүсгүй байна Дэргэд нь очоод хартал Дээрээ шүдгүй чавганц байлаа” хэмээн хариу барьжээ.
Харин Ерөнхий сайд С.Баяр “Аавын хүүхдүүдийг алаг үзээд арай л онцгүй. Намайг бол гуай. Баабарыг бол ах. Хүрэлбаатарыг сайд гэж… Гэтэл тэр хөгшин ах нарынх нь барьж байгаа хариуг нь унш. Одооны хүүхнүүд олигтой хүнээ олж танихгүй болж…” гэсэн байх юм.

 

SHARE