МУГЖ Г.Эрдэнэбат Киргизэд Элчин зөвлөхөөр сууна

МУГЖ, дуучин Г.Эрдэнэбат Монгол Улсаас Бүгд найрамдах Киргиз улсад суух Элчин зөвлөхөөр томилогджээ.

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Төрийн албаны туршлагатай учраас томилсон” гэсэн юм. Тэрээр УДБЭТ-ийн захирал, дараа нь БСШУЯ-ны соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан юм.

Тэрээр 1959 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. УБИС, ОXУ-ын Екатеринбург хотын хөгжмийн дээд сургуулийг төгссөн юм.

SHARE