Хотын дарга Су.Батболд дахиад LEXUS-570 авч унана гэв үү?

 

С.Эрдэнэсанаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд цоо шинэ LEXUS-570 авч унах гэж байгаа тухай мэдээлэл бидэнд ирлээ. Хэрвээ энэ үнэн бол мань эр дөрвөн машинтай болно гэсэн үг. Тодруулбал, Хотын даргын унаа болох LEXUS-570, LEXUS  маркийн седан загварынх, бас TOYOTA PRIUS-20 гэсэн гурван автомашинтай юм байна. Энэ гурван машин автобаазад нь байгаа юм.

Тиймээс эрхэм Хотын даргад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2017 оны гуравдугаар сарын 20-нд төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өгөхдөө хэлсэн үгийг сануулах хэрэгтэй юм байна гэж сэтгэв. Ерөнхий сайд хэлэхдээ “…Одоо  ачааны хүнд, ачааллын их нь Монгол төрийн албат та бүхэн дээр эхэлж буух гэж  байна. Эдийн засгаа сэргээх,  эргэлтийн үеийн хамгийн хүндийг үүрэх их ажил, төр өөрөө бүсээ чангалахаас, төрийн албаныхан та бид хэмнэхээс, төрийн тансаглалыг зогсоохоос эхэлнэ” гэсэн билээ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE