Б.Цогтгэрэл шилэн данс хөтлөөгүй сайд нарыг донгодосны хариуд УИХ-ын даргаас зэмлэл хүртэв үү?

УИХ-ын даргын Хяналт шалгалт, дэргэдэх байгууллагуудыг хариуцсан зөвлөхийн ажлаа өгөхөөр болжээ. Энэ нь түүний төрийн байгууллагууд шилэн хөтлөлттэй холбоотой мэдээллийг олон нийтэд ил болгодогтой холбоотой бололтой.
Учир нь тэрээр хамгийн сүүлд Соёлын сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нарын нэрийг цохон, шилэн дансаа хөтлөхийг сануулж байсан юм. Энэ мэдээлэлтэй холбогдуулан түүнийг шилэн данстай холбоотой мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавихыг хориглосон хувь чаатууд ирж буйг дэлгэж байв.
Харин тэрээр өнөөдөр УИХ-ын даргын Хяналт шалгалт, дэргэдэх байгууллагуудыг хариуцсан зөвлөхийн ажлаа өгч байгаагаа мэдэгджээ.
Энэ тухай тэрээр “Өмнө би 1 сардаа 20 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг Улсын төсөвт хийдэг байсан. Монгол Банкны 300саяын фитнесс, 10 саяын Иоганы төлбөрөө төрөөс гаргуулсан, Ёндон сайдын хүүхдүүдийн сургалтын төлбөр, Нэг бүр нь 20мянгын маскны 400сая, ГОК-ын үй олон бузар булай гээд урсаад өгнөө. Төрийн ажил алба ихтэй цаг зав муу тул элдэв тендерт гомдол гаргах хянах цаг хугацаа бага байна. Мөн миний хийсэн хяналт шалгалт УИХ-ын даргын нэр хүндэд нөлөөлөх улс төрийн эрсдэлтэй юм. Иймд УИХ-ын даргын Хяналт шалгалт, дэргэдэх байгууллагуудыг хариуцсан зөвлөхийн ажлаа өгч байгаа болно” гэжээ. Нэг ёсондоо УИХ-ын даргаас улбаалж, МАН дотроо багагүй зэмлэл хүртэв үү гэж ойлгогдож байна.
Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА
SHARE