Ж.Батсуурь, Ц.Мөнх-Оргил, Ж.Эрдэнэбат чуулганаа хамгийн их тасалжээ

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-наас долдугаар сарын 8-ны өдрийг хүртэл хуралдсан. УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс хаврын чуулганы ирцийн мэдээллийг гаргасан байна.

Энэ удаагийн чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж, 188 асуудал хэлэлцсэн, Байнгын хороодын хуралдаан 110 удаа, Дэд хороод 6 удаа, Түр хороод 13 удаа буюу нийт 127 удаа хуралдаж, 274 асуудал хэлэлцсэн байна. Нийт хуралдааны хугацаа 317 цагт хүрч, 462 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хаврын чуулганаар

  • Г.Амартүвшин,
  • Ё.Баатарбилэг,
  • Т.Аюурсайхан,
  • Б.Баярсайхан,
  • Д.Ганбат,
  • Б.Дэлгэрсайхан,
  • Б.Пүрэвдорж,
  • С.Чинзориг нарын найман гишүүн чуулганы хуралдаанд нэг ч удаа таслаагүй, чөлөө аваагүй бүтэн оролцсон байна.

Харин хамгийн ирц бага гишүүдээр

  • Ж.Батсуурь 10,
  • Х.Болорчулуун 10,
  • Х.Нямбаатар 10,
  • Ц.Сэргэлэн 10,
  • Б.Бейсен 9,
  • Л.Оюун-Эрдэнэ 23 удаа оролцоогүй байна. Харин хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй тасалсан гишүүдээс дурдвал Ж.Батсуурь 4, Ц.Мөнх-оргил 5, Ж.Эрдэнэбат 6 удаа тасалсан байна.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр

SHARE