Итали Швейцарыг хожиж, “Евро 2020”-ын плей-оффт шалгарсан анхны баг болов

Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах “Евро 2020” тэмцээний II тойрог эхэлж гурван тоглолт боллоо. Урьд шөнийн эдгээр тоглолтын дүнг танилцуулъя.

  • ОХУ-Финланд 1:0. “B” хэсэг. Оросын багийн хагас хамгаалагч Миранчук хожлын ганц бөмбөгийг тоглолтын 45 минутад айлын хаалганд хийлээ. Тоглолт манай хойд хөршийн Санкт-Петербург хотноо 24540 үзэгч оруулсан цэнгэлдэхэд болов.
  • Уэльс-Турк 2:0. “A” хэсэг. Уэльсийн хагас хамгаалагч Рэмси тоглолтын 42, жигүүрийн хамгаалагч Робертс 90 минутад гоол хийлээ. Багийн ахлагч, Европын шилдэг хөлбөмбөгчдийн нэг Бэйл эдгээр хоёр гоолын дамжуулалтыг өгч хөгжөөн дэмжигчдээ баярлуулав. Гэхдээ тоглолтын 61 минутад торгуулийн цохилт /пеналт/ алдаж урмыг нь нэг удаа хугалсан. Тоглолт Азербайжаны нийслэл Баку хотноо болов. Тус улс хилийн чанадаас ковид-19 зөөвөрлөгдөн ирэхээс сэргийлж хөлбөмбөгийн тоглолтыг зөвхөн өөрсдийн иргэдийг үзэхийг зөвшөөрч, гаднын хөгжөөн дэмжигчдийг цэнгэлдэхэд нэвтрүүлэхгүй байх журам гаргасан. Иймээс энэ удаагийн тоглолтыг 19763 азербайжан цэнгэлдэхэд үзэж сонирхлоо.
  • Итал-Швейцар 3:0. “A” хэсэг. Италын Ром хотын “Олимп” цэнгэлдэхэд италчууд Швейцарын багийг 3:0-ээр бутниргэж “Евро 2020”-ын хасагдах шатны шөвгийн 16-д шалгарсан эхний багаар тодров. Одоогоор авсан зургаан оноо нь дараагийн тойргийн болон бусад багийн тоглолтын үр дүнгээс үл хамаарч хэсгээсээ шалгарах болзол хангасан үр дүн юм. Хагас хамгаалагч Локателли тоглолтын 26, 52 минутад, довтлогч Иммобиле 89 минутад гоол хийсэн. Хойр тойргийн дараа Италын шигшээ 6 оноотой, хаалгандаа ганц гоол алдаагүй, 6 гоол хийсэн амжилттай явна.

Өнөө шөнө гурван тоглолттой.

  • 00 цагаас Украин- Хойд Македон. “C” хэсэг. Румыний Бухарест хотод
  • 00 цагаас Дани- Бельги. “B”  хэсэг. Данийн нийслэл Копенгагенд
  • 00 цагаас Нидерланд- Австри. “C” хэсэг. Нидерландын Амстердам хотод болно.
SHARE