Х.Нямбаатар: Өмгөөлөгч Б.Баасанцогтын лифтний бичлэгийг хувийн харилцаатай байсан хүүхэн нь цацсан

УИХ-ын нэгдсэн чуулганаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх  тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар хуралдсан.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:  Гишүүдэд хуулиа судлах боломж олгооч. Камерын асуудлыг дэмжиж байна. Одоо байгаа 6000 гаруй камерын тал нь ажиллахгүй байна. Хамгийн шаардлагатай газартаа түрүүлж тавих нь хэрэгтэй. Х.Нямбаатар сайдын үед олон юм үзэж байна. Орцны бичлэг тараахыг харлаа. Цагдаа энгэртээ аппарат зүүж бичлэг хийдэг. Энэ хэдэн он бэ. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан хуулийн төслийг Засгийн газар өргөн барих гэж байгаа гэнэ. Тэр хуулиа эхлээд хэлэлцэх хэрэгтэй” гэхэд

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Өмгөөлөгч Б.Баасанцогтийн лифтний бичлэгийг хувийн харилцаатай байсан тэр хүүхэн нь өөрөө л гар утсан дээрээ хуулж аваад олон нийтэд цацсан юм билээ. Цагдаатай хамаагүй. Энэ асуудлыг харин хуулиар хязгаарлаж хаана камер байрлуулах,хаана камер байрлуулах ёсгүй вэ,  бичлэгийг ил болговол эрүүгийн хуулиар ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг  маш тодорхой болгож өгье гэж байна гэлээ.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр

SHARE