Дээд шүүх Т.Чимгээ, Д.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргахаар шийдвэрлэв

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хаалттай хэлэлцэж буй шүүх хурлаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргахаар шийдвэрлэжээ. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хаалттай хэлэлцэж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох шүүх хурал эхэлж, өмгөөлөгчдийн зүгээс шүүгч Б.Цогтоос татгалзах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авсангүй. Тодруулбал, Б.Содномдаржаа, Т.Чимгээ болон хохирогчийн талын С.Оюуны өмгөөлөгч нар шүүгч Б.Цогтоос татгалзах хүсэлт гаргасан юм. Харин шүүгч Б.Цогт “Би өмнө нь ч хэлсэн, одоо ч хэлсэн өргөсөн тангарагтаа үнэнч явна. Дээд шүүхийн шүүгч нарт хэрэг хуваарилахад программ хуваарилдаг. Надад ямар нэг хувийн ашиг сонирхол байхгүй учраас хэрэгтэй танилцаж, хуралдаанд оролцож байна. Төрийн албан хаагчдын хувийн, улстөрчдийн башир аргаар гутаан доромжилдог байдлаа болих хэрэгтэй. Мэргэжлийн өмгөөлөгч, хуульч хүн ийм байж болохгүй.  Энэ хэрэг, маргаан Дээд шүүхэд ирсэн цагаасаа хуваарилах нь компьютер программаар хуваарилагддаг учраас хэн нэгэн нь би өөрөө хүсээд сайн дураараа хийсэн зүйл байхгүй.  Надад энэ хэргийг үнэн зөв шийдэх гэсэн хүсэл байгаа болохоос ямар нэг байдлаар хууль буруу ашиглах зүйл байхгүй, өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулийн дагуу шийдвэр гаргана” гэсэн тайлбарыг өгсөн юм.

 Эх сурвалж:www.aguulga.mn, М.Өнөр

SHARE