Дэлхийн тэрбумтан Гейтсийнхэн салж байгаагаа зарлав

Микрософт компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс болон түүний эхнэр Мелинда Гейтс нар гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн тухайгаа олон нийтэд мэдэгдлээ.

Тэд өөрсдийн твиттер хуудсандаа “Бид энэ тухай маш их бодож, ярилцсаны эцэст шийдвэр гаргасан” хэмээн бичсэн байна.

1980 онд Мелинда Микрософт компанид ажилд орсноор танилцсан бөгөөд 27 жил хамт амьдарч, гурван хүүхэдтэй болсон билээ.

SHARE