Буудалцаан гарсан цэргийн ангийн захирагчийг чөлөөлжээ

Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн 0214 дүгээр ангид хугацаат цэргийн 2 албан хаагч харуулын даргаа хөнөөгөөд зугтаасан ноцтой хэрэг гараад удаагүй байна.

Хэрэгтнүүдийг хоёр хоногийн дараа уулнаас баривчилсан. Тэгвэл энэ асуудалд холбогдуулж Хилийн 0214 дүгээр ангийн захирагч, хурандаа Н.Батсайханыг ажлаас нь чөлөөлжээ.

Түүний оронд Баян-Өлгий аймаг дахь хилийн 0285 дугаар ангийн захирагч, хурандаа В.Батжаргалыг томилохоор болсон байна.

Цэргүүдийн хэргийг аймгийн Цагдаагийн байгууллага шалгаж эхлээд байгаа юм.

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА

SHARE