Ц.Элбэгдорж: Хуультай юм, сонгуулиа хийе

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар байр сууриа цахим орчинд илгээжээ.

Тэрээр “Хүн бүрийн сэтгэл санааг Ковидын нөхцөл байдал зовоож байна. Бас өөр хавсарсан асуудлууд ч багагүй. Санал бодлоо товч илэрхийлж бичлэг хийв. Ийм үед чимээгүй байгаад байж боломгүй санагдаад. Цар тахлаас гадна Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан халуурал эрчээ авч байна.

Энэ талцал улайрал хэтэрч байна. Энэ байдлыг өдөөгчид жолоогоо тат, нүдээ нээ, ард иргэдээ бод гэж хэлцгээе. Хуультай юм, сонгуулиа ч хийе. Эцэст нь хэн Ерөнхийлөгч байхыг сонгогчид л шийднэ” гэжээ.

Эх сурвалж: aguulga.mn 

SHARE