Б.Пүрэвдорж 49 удаа дүрэм зөрчиж нийт 915 мянган төгрөгөөр торгуульсан байна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хоёр хоногийн өмнө зам тээврийн ноцтой осол гаргасан. Хэрэг гарах үед Б.Пүрэвдорж согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд согтуурлын зэрэг 1.31 хувьтай гарсныг ЦЕГ мэдэгдсэн.

Уг хэрэгт цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа гэх.

Тэгвэл Б.Пүрэвдорж замын хөдөлгөөний дүрмийг удаа дараа ноцтой зөрчдөг байсан нь тодорхой болоод байна. Учир нь, түүний нэр дээр бүртгэлтэй, хөлөглөж явсан 63 78 УНЦ дугаартай “Ниссан Тиана” маркийн автомашины эзэн (Б.Пүрэвдорж гишүүн) өнөөдрийг хүртэл төлөөгүй нийт 43 удаагийн торгуультай гэдэг нь ил боллоо.

Задалбал, 20 мянган төгрөгөөр 39 удаа, 50 мянгаар хоёр удаа, 25 мянгаар нэг удаа, арван мянгаар нэг удаа гээд нийт тооцоод үзэхээр, 915 сая төгрөгийн торгуулиа тэрбээр огт төлөлгүй явж иржээ. Энэ нь сүүлийн хэдэн жилийнх бөгөөд заримдаа бүр сар сарын зайтай эсвэл нэг сард хэдэнтээ торгуульж иржээ.

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА

SHARE