Н.Энхболд: Нөхцөл байдал үүссэн болохоор сонгуулийн хуулиа цэгцэлж байна

УИХ‑ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэн хүлээн авах нь зөв гэж шийдвэрлэсэн талаар бид мэдээлээд байгаа. Энэ хурлын үеэр гишүүдийн байр суурь анхаарал татаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Сонгуулийн жил эхэлснээс хойш сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж болдоггүй зохицуулалттай. Энэ заалтыг яах гэж байна.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: УИХ-ын тухай хуульд сонгуулийн жил өөрчлөлт оруулж болохгүй гэдэг заалт байдаг. Бусад хуулийн тухайд ч энэ зарчмыг баримталж ирсэн. Гэхдээ нэгэнт нөхцөл байдал үүссэн болохоор сонгуулийн тухай хуулиа цэгцэлж нэг талдаа гарахгүй бол болохгүй нөхцөл байдаал үүсээд байгаа учраас өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэж байна.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодрох, сурталчилгаа явуулах гээд олон ажлууд бий. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн хуулиа цэгцэлж авахгүй бол маш богино хугацаа үлдээд байна. Хууль нь тодорхой бус нөхцөлд сонгууль явуулж болохгүй.

Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан тохиолдолд богино хугацаанд холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулна.

Хүлээж авахгүй бол цэцийн Их суудлын хуралдаан болтол харна. Ийм л нөхцөл байдалд байна гэжээ.

Эх сурвалж: aguulga.mn

SHARE