Л.Оюун-Эрдэнийн шорвог шийдвэр УОК-т хэрэгтэй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг тэргүүлж эхлэхдээ тар тахлын үед хэрэгжүүлэх “10 их наяд”-ын төлөвлөгөөг боловсруулан танилцуулж байв. Энэ үеэр онцолж хэлсэн, олны тойнд буусан нь “Давс мэт шорвог шийдвэрүүдийг гаргаад явна. Энэ нь хожмын Монголд хэрэгтэй” гэж.

Яг энэ шийдвэр, үйлдэл одоогийн УОК-т тун хэрэгтэй байна. Цар тахал улс төр, сошиал сүлжээний аясаар хөдөлдөг ажил биш гэдгийг сүүлийн нэг сард гарч байгаа халдварын тохиолдол, нас баралт өдөр бүр сануулсаар байна. УОК-ын үйл ажиллагаа биш байна гэдгийг харуулсаар байна.

ХӨСҮТ-д гарч байгаа PCR шинжилгээтэй холбоотой ноцтой баримтууд, үйл ажиллагаа нь байгаа оноогүй, газар дээрээ хэрэгждэггүй, хяналт, судалгаа муутай гээд онцгой нөхцөл байдалд зохион байгуулах, шийдвэрлэх, оновчтой үйл ажиллагаа явуулах бүхий л ур чадвар УОК-оос, С.Амарсайханаас дутагдаж байна. Эцэст нь эрдэнэт хүний амь өдөр өдрөөр нэмэгдэж байна. Нөхцөл байдал дээрдэхгүй, улам дордсоор байна.

Ерөнхий сайдын хэлсэнчлэн шорвог шийдвэр одоо л хэрэгтэй байна!

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА

SHARE