2021.04.19: Astrazeneca вакцины хоёр дахь тунг хийх цэгүүд

Монгол Улсад COVID-19 эсрэг вакинжуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр эхлүүлсэн.

Тодруулбал, AstraZeneca вакцинаар эмч, онцгой байдал, цагдаагийн алба хаагч зэрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй иргэдийг дархлаажуулсан юм. Эдгээр иргэний вакцины хоёр дахь тунг хийх хугацаа буюу 56 дахь хоног өнөөдөр таарч байна. Иймд дараах 34 цэгт хариу арга хэмжээний багт ажиллаж буй 13,836 хүнийг дархлаажуулалтын хоёр дахь тунд хамруулахаар төлөвлөжээ.

Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар хоёрдугаар сарын 23-нд AstraZeneca вакцины эхний тунгаа хийлгэсэн. Иймд хоёр дахь тунгаа өнөөдөр хийлгэх учиртай.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр

SHARE