“Metoo” хөдөлгөөнийг “Сүнээхэн” болгох төлөвлөгөө

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчирхийллийн үйлдлүүд нийгэмд “METOO” хөдөлгөөн болтлоо хүчээ авч байна. Энэ нь аргагүй. Охид, бүсгүйчүүдийн бие, сэтгэлийн хүчирхийлэл өнөөгийн нийгэмд хэрхэн газар авсан, түүнд эрх мэдэлтэй хүмүүс хэрхэн нөлөөтэй байдгийн нэг жишээ энэ болсон.

Энэ асуудлыг МАН-ын гишүүн Б.Сүндэръяа гэх бүсгүй гаргаж ирж тавьсан. Үүнд Ц.Анандбазар гишүүнээс гадна АН дургүй байгаа бололтой. Б.Сүндэръяа АН-ын нөлөө бүхий гишүүд, дэмжигчид өөр рүү хандаж, худалдаж авахыг оролдож буй гэж өчигдөр мэдэгдэв. Тэр дундаа өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжиж багт нь ажилласан, одоо ч үзэл бодлоо илэрхийлсээр байдаг сэтгүүлч М.Мөнхбаясгалан Б.Сүндэръяатай холбогдохыг хүсчээ. Б.Сүндэръяа “Мөнхбаясгалан эгчээ!

Би таны “Цэнзургүй ярилцлагад орохгүй ээ! Хаагдсан байсан Цензургуй яриа нэвтрүүлгээ сонгуулийн өмнө надад зориулж буцаж нээж намайг оруулах ямар ашиг сонирхол танд байна вэ?
Би дараагийн Сарангэрэл болмооргүй байна. Намайг сонгуульдаа ашиглаж өрсөлдөгч намаа харлуулах гэж битгий оролдоочээ гуйя” гэсэн байв. Олон нийтийн зүгээс үүнд ихээхэн эргэлзэж байна. Гэвч энэ үйлдэл үнэн байсныг сэтгүүлч М.Мөнхбаясгалан өөрөө тайлбарлажээ. Тэрээр “Ай Сүнээхэн минь дээ, Сүнээхэн минь…би чамд нэг эмэгтэйн бичлэг яриаг л өгөх гэсэн юм. Хөдөлгөөнд чинь нэмэр болох болов уу гэж… 2020 оны сонгуулийн дараа нэгэн эмэгтэй надад ноцтой зүйл ярьсан юм аа…. Цензургүйг дахин эфирт гаргах хэрэг гарвал арай өөр асуудлаар эхлүүлнэ шүү дээ, зочин нь ч зангарагтай хүн байвал зохимжтой. Монголын сэтгүүл зүйд 9 жил өнгөлсөн нэвтрүүлгээ дахин эхлүүлэхэд хөөрхөн жаалхан Сүнээ арай л багадах шүү дээ!!! Тэгээд ч би одоогоор баримтат кино нухаж сууна даа…” гэжээ. Энэ тайлбарт “.би чамд нэг эмэгтэйн бичлэг яриаг л өгөх гэсэн юм. Хөдөлгөөнд чинь нэмэр болох болов уу гэж… 2020 оны сонгуулийн дараа нэгэн эмэгтэй надад ноцтой зүйл ярьсан юм аа…. ” гэсэн анхаарал татна. Магадгүй нийгмийн энэ том хөдөлгөөнийг “Сүнээхэн” болгох сонирхол энд харагдаж байна.
Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА
SHARE