Б.Бейсенийг албан тушаалын хэргээр шалгаж эхэлжээ

АТГ-т гаргасан судалгаагаар Баян-Өлгий аймагт хамгийн их авлигын хэрэг үйлдэгдэж байгаа талаар мэдээлж байсан. Тэгвэл тус аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын  гишүүн Б.Бейсенийг авлига албан тушаалын хэрэгт шалгаж эхэлсэн бололтой.

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар Нийгмийн даатгалын газрын мэргэжилтнүүдтэй хуйвалдаж, эрүүл саруул хүнээс хахууль авч хөдөлмөрийн чадвар алдсан хэмээн тогтоож, группэд оруулдаг байжээ. Эмч нар сүүлдээ тэдгээр хүмүүсээ ашиглаж УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ашиглах болсон байна.

Б.Бейсенийг энэ хэрэгт буруутган шалгаж эхэлжээ.

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА

SHARE