БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРООНД ЦЭЦЭРЛЭГ БАРИГДАНА

 

 

Өнөөдөр Баянзүрх дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт АНУ-ын ард түмний хүмүүнлэгийн тусламжаар баригдах 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол боллоо. Барилгын ажлын гүйцэтгэгчээр ТТК ххк ажиллана. Барилгыг 2017 оны 8 сард ашиглалтад өгөхөөр гэрээ байгуулж, нийт өртгийг 440 мянган доллар гэж тооцжээ.  Ёслолын үеэр БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаярын хэлсэн үгийг хүргэж байна

Өнөөдөр АНУ-ын буцалтгүй тусламжаар баригдах 50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын шавь тавих ёслолыг зохион байгуулж байна

Монгол улсын засгийн газраас бага насны хүүхдийг хөгжүүлэхэд анхаарал тавьж, цэцэрлэгийн хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй сурч хөгжих боломж олгох бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Энэ нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (2014-2024)-д  “Хүүхэд бүрийг стандартын шаардлага хангасан сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах” талаар тусгагдсан байдаг.

Мөн “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бий болгохын тулд Засгийн газраас цэцэрлэг барихад зарцуулах төр, орон нутгийн болон олон улсын тусламжийн хөрөнгө  оруулалтыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

АНУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар дээрх зорилтын хүрээнд хөдөө орон нутаг болон нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын хүртээмж бага байгаа дүүрэг, сумд эрчим хүчний хэмнэлттэй, цаг агаарын эрс тэс уур амьсгалд дулаанаа алддаггүй технологийг нэвтрүүлсэн цэцэрлэгийн байгууламж барих ажлыг өнөөдрийн шав тавих ёслолоор эхэлж байгаад баяртай байна.

АНУ-ын Засгийн газар, ЭСЯ-ны Дэд тэргүүн Мануел Микаллер, Номхон далай хариуцсан инженерийн армийн корпусынханд дахин талархаж байгаа илэрхийлья. Баярлалаа

Монгол, Америкийн Нэгдсэн Улсын хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

SHARE