Гурван сарын дотор 6 хүүхэд, 8 том хүн ахуйн галд өртөж нас баржээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид эхний нэгдүгээр улиралд ахуйн гал түймрийн 480 дуудлагаар үүрэг гүйцэтгэн,  292 иргэний амь нас, 28 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага12,6 хувиар буурсан дүнтэй байна.

Гал түймэрт өртөж 14 иргэн (8 том хүн, 6 хүүхэд) өртөж нас барсан. Гал түймрийн шалтгаан нөхцлийг тодруулбал  136 нь яндангийн цонолтоос, 132 нь ил задгай гал, үнс нурам, тамхи шүдэнзний цогноос, 109 ньцахилгаан угсралт, ашиглалтын буруугаас,  31 ньмашин техникийн гэмтэл, ашиглалтын буруугаас, 15 ньбусад аюулгүй байдлаа хангаагүйн улмаас гарчээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

SHARE