Европын улсуудын хөлбөмбөгийн лиг эргэн ирлээ

Хөлбөмбөгийн ДАШТ ирэх 2022 онд дэлхийн хамгийн халуун орнуудын нэг Катар улсад хүйтний улирал өвөлд нь болно.  XI.21- XII.18-нд болох “Катар-2022” тэмцээнд оролцох 32 эрхийн төлөөх шигшээ багуудын урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд өнгөрсөн хоёр долоо хоногт боллоо. Хөлбөмбөгчид шигшээ багтаа тоглосон учраас Английн Премьер лиг, Италын Сери-А, Германы Бундеслиг, Испанийн Ла лиг, Францын Лиг-1 тэргүүтэй Европын улсуудын хөлбөмбөгийн дотоодын лигийн тоглолтууд түр завсарласан.

Харин завсарлага нэгэнт өндөрлөсөн учраас Европын орнуудын улсын аварга шалгаруулах лигийн тоглолтууд 4-р сарын 3-ны бямба гаргаас эхлэн үргэлжлэх боллоо. Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид амралтын өдрүүдэд онц сонирхолтой олон тоглолтыг хүлээж байна. Үүнд:

  • Лестер-Манчестер Сити (Премьер лиг. Онооны хүснэгтэд 3-р ба 1-р байрт яваа баг. 30-р тойрог)
  • Арсенал – Ливерпүүл (Премьер лиг. Онооны хүснэгтэд 9-р ба 7-р байрт яваа баг. 30-р тойрог)
  • Лейпциг – Бавари М (Бундеслиг. Онооны хүснэгтэд 2-р ба 1-р байрт яваа баг. 27-р тойрог)
  • Борусси Д – Айнтрахт (Бундеслиг. Онооны хүснэгтэд 5-р ба 4-р байрт яваа баг. 27-р тойрог)
  • Севилья – Атлетико М (Ла лиг. Онооны хүснэгтэд 4-р ба 1-р байрт яваа баг. 29-р тойрог)
  • Пари Сен Жермен– Лилль (Лиг 1. Онооны хүснэгтэд 1-р ба 2-р байрт яваа баг. 31-р).

Европын хамгийн шилдэг тооцогддог таван лигээс Английн Премьер лиг (20 баг 38 тойрог), Италын Сери-А (20 баг 38 тойрог), Испанийн Ла лиг (20 баг 38 тойрог), Францын Лиг-1 (20 баг 38 тойрог) гэсэн дөрөв нь ирэх V.23-нд, харин Германы Бундеслиг (18 баг 34 тойрог) ирэх V.22-нд өндөрлөж аварга нь тодорно.

SHARE