Сэрэмжлүүлэг: Амралтын газар согтуурсан залуус нэгнийхээ аминд хүрчээ

Амралтын газарт залуус архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг өнгөрсөн шөнө гарчээ.

Тодруулбал, энэ сарын 5-наас 6-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6-р хороонд байрлах “Мөнх Тэрэлж” амралтын газарт 18-20 орчим насны 30-аад залуус архидан согтуурсан үедээ маргалдаж, нэгнийгээ хутгалж хөнөөсөн байж болзошгүй гэнэ.

Одоогоор цагдаагийн алба хаагчид тус залуусын 20-г нь Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулсан бол үлдсэн есөн залууг хайж байгаа аж.

Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Эх сурвалж: aguulga.mn 

SHARE