Ерөнхийлөгчийн сонгууль: МАН бэлтгэлээ эхэлж, АН чимээгүй болов

Ерөнхийлөгчийн сонгууль эхэлжээ. МАН “Ирээдүйн Ерөнхийлөгчид дайх таны санал” хэмээн орон нутгуудаар иргэдийн хандлагыг тандаж эхлээд байна. Тухайлбал, Увс аймгийн МАН цахим сүлжээнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт санал авч байна. Тухайлбал, үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын батлан хамгаалах бодлого, гадаад бодлого, үндэсний эв нэгдэл, монгол бахархал зэргээр хэд хэдэн сэдвийг санал болгожээ.

Ийнхүү МАН Ерөнхийлөгчийн сонгуулийг эхлүүлсэн байна.

Харин АН хоёр даргатай болчихоод байгаа. Аль нам нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ сойх нь тодорхойгүй. 2 хэсэгт хуваагдсан АН-аас нэг л хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх ёстой. Гэтэл өнөөдөр аль нь албан ёсных гэдэг нь тодорхойгүй байна.

Угтаа бол Улсын дээд шүүх намын даргыг батламжлах ёстой. Тэгэхээр АН-ын хоёр талд тодорсон дарга нар аль аль нь УДШ-д хандах хэрэгтэй болно.

Одоогоор АН чимээгүй байна.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль МАН-ын талд байгаа гэдгийг улс төрийн хүрээнд аль хэдийнэ хүлээн зөвшөөрчихсөн гэгдэж байгаа. Өнөөгийн нөхцөл байдал ч тэгж харагдаж байна. Сөрөг хүчин АН-ын өнөөдрийн дүр төрх чадварлаг нэр дэвшигч гаргаж ирээд өрсөлдүүлэх нь улам л эргэлзээтэй болсоор байна.

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА

SHARE