УОК: Ж.Чүлтэмсүрэнг чөлөөлж, Ц.Ганзоригийг томилжээ

УОК-ын даргын 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 22 дугаар тушаалаар УОК-ын Шуурхай штабыг шинэчлэн байгуулж, хурандаа Б.Ууганбаяр ажлаа хүлээлгэн өгч, Ж.Чүлтэмсүрэнг томилж байв. Тэгвэл УОК-ийн Шуурхай штабын даргыг дахин өөрчилжээ. Ж.Чүлтэмсүрэнг чөлөөлж түүний оронд Ц.Ганзоригийг томилсон байна. Ж.Чүлтэмсүрэнг Шадар сайд С.Амарсайханы эхнэртэй холбоотойгоор ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл цацагдсан. Энэ асуудлыг тэрээр “УОК-ын Шуурхай штабын даргаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригийг томилсон. Миний бие одоо Онцгой байдлын ерөнхий газартаа тэргүүн дэд даргын ажлаа хийж байна. Шадар сайдын эхнэртэй холбоотой асуудлаар ажлаас чөлөөлөөгүй. Бид хоорондоо ажлын хэсгийн ахлагчаа сольсон юм. Ямар нэгэн асуудал байхгүй” гэв.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр

SHARE