Аваргуудын лиг, Евролигийн 1/4 шатны оноолт өнөөдөр /III.19/ гарна

___Евролигийн шөвгийн найман багийн нэрс эцэслэн тодров__Европын хөлбөмбөгийн клубүүдийн Евролигийн хасагдах 1/8 шатны хариу тоглолтууд, манайхаар баасан гаргийн үүрээр боллоо. Эхний болон энэ удаагийн хариу хоёр тоглолтын дүнгээр ялагч болж шөвгийн 8-д доорх багууд шалгарлаа.

  • Английн Манчестер Юнайтед
  • Английн Арсенал
  • Испанийн Вильярреал
  • Испанийн Гранада
  • Нидерландын Аякс
  • Италын Рома
  • Хорватын Динамо Зг
  • Чехийн Славиа баг.

Шөвгийн 8-д баттай шалгарна гэсэн тааварт явсан Английн Тоттенхэм айлын талбайд Динамо Загребт 0:3-аар хожигдож (Лондоны баг эхний тоглолтод 2:0-ээр хожсон), Шотландын лигийн шинэ аварга Рейнжерс өөрийн талбайдаа Славиад 0:2-оор  хожигдож (багууд эхний тоглолтод 1:1-ээр тэнцсэн)  шуугиан тарив. Харин шалгарах эцсийн магадлал нь 50:50 гэж байсан Итал, Английн хоёр домогт багийн өрсөлдөөнд Манчестер Юнайтед зангараг үзүүлж талбайд нь Миланыг 1:0-ээр буулган авч (эхний тоглолтод 1:1-ээр тэнцсэн)  шөвгийн 8-д шалгарлаа.

Өнөө орой (III.19-баасан гараг) Швейцарын Ньюн хотноо ЕХБХ-ны төв байранд хасагдах 1/4 шатанд багуудын халз өрсөлдөх оноолт гаргах сугалаа татна. Энэ үеэр бас Аваргуудын лигийн хасагдах 1/4 шатанд тоглох оноолтыг тодруулна. Аваргуудын лигийн шөвгийн наймд Ливерпүүл, Челси, Манчестер Сити, Бавари М, Борусси Д, Реал М, Порту, ПСЖ баг шалгарсан.

 

SHARE