Нийслэлийн 4 дүүрэгт коронавирусийн 32 тохиолдол шинээр нэмэгдлээ

Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар нийт 32 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.  Эдгээр нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд БЗД, СБД, СХД, ХУД-т гарчээ.

Энэхүү 32 хүнээс 8 нь “Нэг хаалга нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд илэрсэн хүмүүсийн ойрын хавьтал бол 23 нь өмнө нь батлагдсан голомтуудын хавьтлуудаас илэрчээ. Харин 1 иргэн хаанаас халдвар авсан нь одоог хүртэл олдоогүй, судалгааны ажил үргэлжилж байгаа аж.

Ингэснээр Улаанбаатарт гарсан нийт халдвар 2187 болсон бол улсын хэмжээнд каластр халдварын тоо 2513-д хүрчээ. Улсын хэмжээнд бүгд нийлээд 3032 хүн халдварласнаас 78 нь эдгэрээд байна. Өнгөрсөн 24 цагийн дотор 30 хүн эдгэрч гэртээ гарсан сайн мэдээтэй байгааг ХӨСҮТ мэдээллээ.

Эх сурвалж: aguulga.mn

SHARE