Английн саперууд II дайны үеийн герман бөмбөгийг устгав

Их Британийн саперууд Английн баруун өмнөд Девоншир мужийн Ла Маншийн сувгийн ойролцоох Айкс голын эрэг дээрх Эксетер хотод Дэлхийн II дайны үеийн Германы армийн цэнэгтэй бөмбөгүүдийг устгаж аюулгүй болгох ажиллагаа явуулав. Дайны үед тус хотод Их Британийн нисэх хүчний бааз байсан учраас Германы агаарын цэргийн бөмбөгдөлтөд их өртдөг байжээ. Тэр үед агаараас хаясан олон тооны бөмбөгийн зарим нь дэлбэрэлгүй газрын өнгөн хөрсөнд булаатай чигээрээ хадгалагдаж үлдсэн байна. Хэзээ нэгэн цагт дэлбэрч иргэдэд аюул учруулж болзошгүй байсан бөмбөгийг устгахын тулд ойролцоох 2500 байшингийн оршин суугчдыг түр хугацаагаар нүүлгэн шилжүүлжээ.  Цэргийн инженерийн баг бөмбөгийг дэлбэлж устгах ажиллагаанд зориулж 400 метр хаалтын хана босгож, 400 тонн элс нуруулдаж зулсан байна. Бөмбөгийг устгаж зориудаар дэлбэлэхэд  уг газраас хог хаягдал 250 метрийн хол цацагдаж, хориод метр гүн хонхор үүсчээ. Ийнхүү Эксетер хотын 200 мянган оршин суугч дал гаруй жилийн тэртээх Дэлхийн II дайнаас үлдэж хоцорсон дэлбэрээгүй бөмбөгийн болзошгүй аюулаас аврагдлаа.

Эх сурвалж: aguulga.mn

SHARE