Шүүгч, өмгөөлөгч нар ТЕГ-т гомдол гаргалаа

Шүүгч, өмгөөлөгч, АТГ-ын ажилтнуудын бичлэг задарсан асуудлаар тэдний өмгөөлч нар өнөөдөр Тагнуулын ерөнхий газарт хандаж байгаагаа мэдэгдлээ.

Энэ талаар өмгөөлөгч н.Баттулга “2021 оны 2 дугаар сарын 20-ны өдөр цахим орчинд БЗД-ийн нэгэн байрны орцны бичлэг цацагдсан. Нэр бүхий шүүгч нар, төрийн байгууллага эрх бүхий албан тушаалтан холбогдох хүмүүсийн хамт гарсна. Нэр бүхий шүүгч нар болон төрийн албан тушаалтнуудыг прокурорын зөвшөөрөлгүйгээр цагдаа эрх бүхий албан тушаалтан дагасан, тагнасан, мөрдсөн үйл баримтууд байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь Эрүүгийн хуулийн 21.13-д заасан гүйцэтгэх ажиллагаа явуулсан байж болзошгүй нөхцөлд байдал байгаа юм. Энэ гэмт хэргийг шалгуулахаар өмгөөлөгч нарын зүгээс ТЕГ-т гомдол гаргалаа.

Бичлэг дээр дурдагдаад байгаа эмэгтэйчүүдийн зүгээс хууль зүйн туслалцаа авъя гээд хандсан. Үйлчлүүлэгч нарын өгч байгаа мэдээллээр эмэгтэйчүүдийг цагдаагийн албан тушаалтнууд олноороо амралтын өдөр ажлын бус цагаар гэрээс нь баривчилж 10 гаруй цаг тайлбар мэдүүлэг авсан. Эрүү шүүлт тулгасан нөхцөл байдал үүсээд байгаа. Үүнтэй холбогдуулаад өмгөөлөгч нарын зүгээс хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзээд НПГ, УЕПГ, ЦЕГ-ын харьяа Тусгай субьект мөрдөн шалгах хэлтэст гомдол гаргаад байгаа.

Дансаар мөнгө шилжүүлсэн асуудал яригдсан. Миний үйлчлүүлэгч “Тухайн дансны мэдээллийг бүрэн авсан бол ийм үйл баримт болохгүй байсан” гэж мэдэгдэж байгаа. Найзуудын дундын өр авлага зээлийн асуудал байсан.

Тэдгээр хүмүүсийн уулзсан цаг үе хөл хорио суларсан байх үеийн уулзалт байсан.

Бичлэг задарсан тухайд СӨХ алдаагүй. Харин ч “Цоожтой байсан” гэж байсан СӨН мэдүүлдэг. Бид нарын хардаж байгаагаар бол мөрдөх шалгах байгууллагуудын зүгээс шүүгч нарын зүгээс тагнасан дагасан мөрдөн байж болзошгүй байгаа юм” гэлээ.

Эх сурвалж: aguulga.mn 

SHARE