ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү шүүхэд ханджээ

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн сайд асан С.Мөнхсайханы тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Гэвч тэрээр өөрийг нь үндэслэлгүйгээр халсан гэж үзэж шүүхэд хандсан байна. Одоогоор шүүхээс хэлэлцэх эсвэл татгалзах шийдвэр гараагүй.
Тэрээр ажлаа өгснийхөө дараа Завхан аймгийн Их-Уул суманд очиж иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгсөн.Түүнийг Завхан аймгийн Засаг дарга урьж, Их-Уул сумын Эрүүл мэндийн төв, Засаг даргын тамгын газар, Сумын онцгой комиссын ажилтан албан хаагчдад цар тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөхийг хүсчээ. Тэрээр хүсэлтийн дагуу “хичээл” зааж явна хэмээн өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн байдаг.
Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр
SHARE