А.Амундра, Т.Хаш-Эрдэнэ, Л.цэдэвсүрэн нар Ерөнхий сайдад зөвлөнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвлөхүүдээ томилжээ. Тухайлбал, А.Амундраг олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөхөөр томилсон байна. А.Амундра нь медиа салбартаа тэргүүлэгч news.mn-ийг үүсгэн байгуулсан. Улстөрийн болон нийгмийн олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан, удирдан хэрэгжүүлсэн байдаг. Харин эдийн засгийн бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан зөвлөхөөр Т.Хаш-Эрдэнийг томилжээ. Тэрээр 2017 оноос Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр, 2018-2021 онд Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажилласан байна. Түүнчлэн “Алсын хараа 2050 – Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого” боловсруулах Эдийн засгийн дэд ажлын хэсэгт гишүүнээр ажиллажээ. Харин Л.Цэдэвсүрэнг Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр томилжээ. 2020 онд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан билээ.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр

SHARE