С.Энхболд сайд “AstraZeneka” вакцин хийлгэхээ мэдэгдэв

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр/02.18/ “Clubhouse”-т уригдан вакцины талаарх хэлэлцүүлэгт оролцжээ. Тэрээр энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дараа “AstraZeneka вакциныг хийлгэж, иргэдээ уриална гэж мэдэгдлээ. Манай улсын хувьд дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийсэн. Эхний ээлжид AstraZeneca, Pfizer-ийн вакцинууд орж ирэх юм. AstraZeneca вакцины эхний 150 мянган тун нь энэ сарын 22-нд Монголд ирэх юм. Pfizer вакцины хувьд -70 градуст хадгалах бөгөөд шаардлагатай агуулах, тоног төхөөрөмжөө бүрэн суурилуулжээ. Ингэснээр вакцины тээвэрлэлт, хадгалалт дээр асуудал үүсэхгүй гэж үзэж байгаа аж. Мөн нийт хүн амын 60 хувь буюу хоёр сая орчим иргэнийг вакцинд хамруулах бөгөөд Ковакс хөтөлбөрийн хүрээнд 20 хувийг, үлдсэн 40 хувийн вакцинжуулалтыг Монгол Улс өөрийн төсвөөр худалдан авна гэсэн мэдээлэл өгчээ.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр

SHARE