Хөл хориогүй, хойтонгийн Бар жилийн Цагаан сар 2022.II.2-нд болно…

Энэ удаагийн Билгийн хэмээх Төгсбуянтын цаглабрын Үхэр жилийн хаврын 1-р сарын шинийн 1 нь Аргын хэмээх Григорионы тооллын 2021 оны 2-р сарын 12-ны баасан гарагтай давхцаж байна. Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 76 дугаар зүйлийн “Нийтээр амрах баярын өдөр”-т

  • Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3
  • Их Эзэн хааны төрсөн өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1
  • Бурхан багшийн Их дүйчин өдөр: Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-нд тус тус амрана гэж Төгсбуянтын зурхайн цаглабраар зааж зохицуулсан байдаг.

Коронавирусийн цар тахлын дэгдэлтээс болж өнгөрсөн 2020 онд Хулгана жилийн Цагаан сарыг нийтээр тэмдэглээгүй, гэр гэртээ хуулийн дагуу гурван өдөр ажилдаа очилгүй амарч баярласан. Энэ 2021 оны Үхэр жилийн Цагаан сарын гурав хоногийг, мөн адил нийтээр бус гэр бүлийн хэмжээнд амарч тэмдэглэхээр болж байна. Нөхцөл байдлаас үүдэж Монгол хэлний үгийн санд “Цахим золголт, цахимаар тэмдэглэх” гэсэн шинэ нэр томьёо орж ирлээ. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Засгийн газар иргэдээ энэ онд багтаан вакцинжуулна гэж амлаж байгаад, амлалтаа ажил болгож хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаа иргэд бид бүгдээр ирэх оноос Цагаан сарын баярын гурван өдрийг нийтээр, хоёр жилийн өмнөхийнх шиг сайхан тэмдэглэх нь лавтай. 2022 оны Бар жилийн Цагаан сараас эхлэн хойшид уг баярыг коронавирусийн хөл хориогүй тэмдэглэх болтугай. Ойрын он жилүүдийн Цагаан сарын баяр нь Григорионы тооллоор хэдийд болохыг танилцуулъя.


2022
оны хар Бар жил – – – – – – – – – – – –2022.II.2- – – – – – – ЛХАГВА гараг
2023
оны харагчин Туулай жил – – – – – –2023.II.21- – – – – – -МЯГМАР гараг
2024
оны хөх Луу жил – – – – – – – – – – – – –2024.II.10- – – – – – – БЯМБА гараг
2025
оны хөхөгчин Могой жил – – – – – -2025.III.1- – – – – – – – БЯМБА гараг
2026
оны улаан Морь жил – – – – – – – – – 2026.II.18- – – – – – – ЛХАГВА гараг
2027
оны улаагчин Хонь жил – – – – – – – 2027.II.7- – – – – – – -НЯМ гараг
2028
оны шар Бич жил – – – – – – – – – – – 2028.II.26- – – – – – – БЯМБА гараг
2029
оны шарагчин Тахиа жил – – – – – -2029.II.14- – – – – – – ЛХАГВА гараг
2030
оны цагаан Нохой жил – – – – – – – 2030.II.3- – – – – – – – НЯМ гараг.

 

Эх сурвалж: aguulga.mn

SHARE