УОК: Улаанбаатараас орон нутаг руу явах иргэдийн хөдөлгөөнийг зогсоолоо

Орон нутгууд Улаанбаатарт гацсан иргэдээ татаж авах ажлыг эхлүүлээд байгаа билээ.

Гэвч өчигдөр Ховд аймагт очсон иргэдийн дундаас 2 хүнээс халдвар илэрсэн юм. Үүнээс үүдэж УОК-ын шийдвэрийн дагуу аймгууд Улаанбаатар хотоос иргэдээ татан авах үйл ажиллагаа үргэлжилж байсныг нэгдүгээр сарын 27-ны өдрийн 00.00 цагаас тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.

Тодруулбал, аймаг, нийслэлийн онцгой комисст “Аймаг, орон нутгаас Улаанбаатар хотод ирээд хязгаарлалтын дэглэмд орсон иргэдийг буцаах ажлыг 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 00.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоохыг үүрэг болгож байна” гэжээ.

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА

SHARE