Гудамжны цэвэрлэгчээс модель болсон эрийн түүх

ОХУ-д амьдардаг загварын гэрэл зурагчин Роман Филлиппов өөрийн багын найз, өдөр бүр тааран мэнд ус мэдэлцдэг цэвэрлэгч эрийн зургийг даран цахим сүлжээнд байршуулжээ. 42 настай хот тохижилтын компанид ажилладаг Юригийн “мэргэжлийн” мэт гэрэл зураг трэнд болж, олон компаниас загвар өмсөгч, нүүр царай болох хүсэлтийг ирүүлсэн төдийгүй өнөөг хүртэл шийдвэрлэж чадаагүй асуудалдаа шийдэл олж чаджээ.

Юри ОХУ-ын Уфа хотод амьдарч, ажилладаг. Гэрэл зурагчин найз нь түүнийг нэг өдөр студидээ урин, ОХУ-ын алдарт GQ сэтгүүлийн хэв маягаар зургийг нь буулгажээ.

“Би Юритэй анх тусгай хэрэгцээт хүүхдийн зусланд уулзаж байсан. Тэнд ээж маань ажилладаг байсан. Юриг төрөхөд нь айлын үүдэнд орхиж, өнөөг хүртэл ганцаараа бие даан ажиллаж ирсэн. Тэр бусдаас жаахан ялгаатай боловч их эелдэг, сайхан сэтгэлтэй, шаргуу ажилладаг. Зарим хүмүүс гудамжны цэвэрлэгч нарыг залхуу хойрго гэдэгт харамсаж байна” хэмээн найз нь хэлжээ.

Хэдэн жилийн өмнө Юригийн найз хэмээн итгэж байсан хүмүүс нь нэр дээр нь их хэмжээний зээл авч, өөрсдөдөө байр худалдан авчээ. Үүний улмаас Юри өөрийн амьдардаггүй байрны зээлээ төлж, цэвэрлэгчийн ажил хийдэг болжээ. Тиймээс гэрэл зурагчин найз нь түүнийг олонд таниулж, шударга үнэн ялаасай гэж хүссэн тул зургийг нь дарсан байна.

Гэрэл зураг нь цахим орчинд түгсний дараа Уфа хотын захирагч Юриг урин уулзаж, асуудлыг нь шүүхээр шийдвэрлэхэд тусална хэмээн ам өгөөд байна.

Эх сурвалж: aguulga.mn

SHARE