Д.Сумъяабазар огцрохгүй

УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох мэдээллээр Хотын дарга Д.Сумъяабазар ч огцрох ёстой гэх хүмүүс байна. Өчигдрийн жагсаалаар ч ийм хандлага ажиглагдсан.

Үнэндээ хотынхон Д.Сумъяабазарт хандгүй болчихоод удаж байгаа. Тэрээр буцаж эргэсэн хэд хэдэн шийдвэр гаргаад түүндээ бантсан уу сураг тасарсан. Орлогч дарга Ж.Сандагсүрэнг өөрийнхөө өмнөөс яриулчихдаг болоод сар гаруйн хугацаа өнгөрч байгаа юм.

Үүнээс харахад Д.Сумъяабазарын баатай шийдвэрүүд нь өөрийнх нь хүзүүг ороож эхэлснээс болж эмээж эхлэв үү гэж хардахад хүргэж байгаа юм. Нэг ёсондоо хэтэрхий их олны өмнө гарч, бүдэрвэл албан тушаалтай  нь яригдахад хүрнэ.

Нөгөө талаар Хотын даргын албанд тэр өөрийнхүү хүсэлтээр ирсэн гэдгийг санах ёстой. Тиймээс энэ албандаа хайртай байхаас аргагүй.

Бас Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нар ажлаа өгсөн шалтгаан Д.Сумъяабазартай шууд хамааралтай биш.

Тиймээс мань хүн өрөөндөө шигдчихээд өө гаргахгүйг л хичээж суугаа.

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА

SHARE