НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарт хариуцлага тооцно

Өргөө амаржих газраас дөнгөж төрсөн эх, нярайг зөөвөрлөхдөө ноцтой алдаа гаргасан асуудлаар ЭМЯ өчигдөр шөнө хуралдсан байна.

Шуурхай хуралд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Нэгдүгээр амаржих газрын дарга А.Дүүрэнбилэг, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү болон албаны бусад хүмүүс онлайнаар оролцжээ.

Дөнгөж төрсөн эхийг зөөвөрлөхдөө хүнлэг бус хандсан асуудлаар холбогдох мэдээлэл авсны дараа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазараас Нэгдүгээр амаржих газрын дарга А.Дүүрэнбилэг, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нарыг ажлаас чөлөөлөх хариуцлааг тооцохыг хүсэж албан тоот илгээжээ.

Нийслэлийн төрөх эмнэлгүүд НЭМГ удирдлагаар хангадаг учир харьяаллын дагуу хариуцлага хүлээлгэх асуудлыг Хотын дарга шийдэх ажээ.

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА

SHARE