ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд цалин бууруулах арга хэмжээ авчээ

Өргөө амаржих газарт өчигдөр өглөө 7:00 төрсөн эхээс коронавирус илэрснээс болж өчигдөр шөнө ХӨСҮТ руу шилжүүлсэн үйл явдал олон нийтийн зүгээс маш их шүүмжлэл дагуулсаар байна.

Өвлийн хүйтэнд эх, нярайг хамгаалалтгүй, дөнгөж төрсөн ээжийг эмнэлгийн хувцастай зөөвөрлөсөн дүр зураг олон нийтэд ил болсон юм. Энэ асуудлаар УОК-ын даргын шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн яам өчигдөр хуралдсан байдаг.

Өргөө амаржих газар нь НЭМГ-ын харьяа байгууллага учраас энэ асуудлыг тус газрын дарга Г.Төмөрбаатарыг хариуцаж шийдэхийг ЭМ-ийн сайд хүсчээ.

Харин ЭМЯ-ны харьяа байгууллага болох ХӨСҮТ-д харуицлага ярьж, тус газрын захирал Д.Нямхүүд сахилгын хариуцлага буюу цалин бууруулах арга хэмжээ авахаар болсон байна.

Түүнээс гадна ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан НЭМГ-ын дарга, Өргөө амаржих газрын захирал нарт арга хэмжээ авахыг Хотын дарга Д.Сумъяабазарт хүсэлт илгээгээд байгаа ажээ.

Эх сурвалж: aguulga.mn

SHARE