Шинэ шүүгч сард 2,7 сая төгрөгийн цалинтай

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт шүүгч нарын цалинтай холбоотой асуудлаар дараах тайлбарыг өгөв. Тэрээр:

“УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр найм, 11 сая гээд олон нийтэд зөрүүтэй мэдээлэл тараасан тул тайлбар өгье.  Шүүгчийн цалингийн дээд, доод хязгаарыг хэлье. Нэг жил ажиллаж байгаа шүүгч үндсэн цалин нь 2,700,000 төгрөг байдаг. Ямар ч нэмэгдэл байхгүй. НДШ-ийн шимтгэл, ХХОАТ-ыг хасаад анхан шатны шүүхэд нэгээс дөрвөн жил ажиллаж байгаа шүүгч нар гар дээрээ 2,150,000 төгрөг авч байна. Энэ бол шүүгч нарын хамгийн бага цалин.

Дээд шүүхэд 31-35 жил ажиллаж байгаа шүүгч нар мэргэжил нэгтнүүд дотроо хамгийн өндөр цалин авдаг. Тэдний үндсэн цалин 3,200,000 бол нэмэгдэл нь 2,300,000 байдаг. Гар дээрээ авч байгаа шүүгчийн хамгийн өндөр цалин нь 4,500,000 байна. Энэ бол 31 жил ажилласан хяналтын шатны шүүгчийн цалин. Найм, 11 сая төгрөгийн цалинтай нэг ч шүүгч Монголд байхгүй” хэмээв.

Эх сурвалж: aguulga.mn

SHARE