Хавиралдаад л, халдвар тараад л…

Хөл хорионы зэрэглэл буурна, маргаашнаас. Үнэн худал дэглэм барьсан сая гаруй монгол гудамжиндаа гарч ирнэ.
Зам түгжирнэ, кофе шопууд дүүрнэ.
Биесээ хараад зориг орж, муу коронаг мартана.
За тэгээд автобусандаа, оффистоо, дэлгүүхт, ресторанд, ер нь хаа ч чихэлдсээр, халдвар дахин түгнэ дээ.
Ёрлож байгаа ч юм биш, хэд хоногийн хөл хориог яаж тачаадан өнгөрүүлж байгааг сошиалаас ч, гудамжнаас ч харлаа.
Хамгийн харамсалтай нь улаанбаатарчуудыг дэглэмээ сулруулах үест коронагийн халдвартай голомт нэг бусаар нэмэгдэж буй мэдээлэл гарч байна.
Тэгээд хавиралдаад л, халдвар тараад л, дахиад хөл хориод л…

SHARE