Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ерөнхийлөгчтэй хэрэлдэв

Ерөнхийлөгчийн оффшорын мөнгийг иргэдэд тараах санаачилга олон хүнийг унтууцуулжээ.
Хамгийн ууртай б5айгаа нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Мань эр “Оффшороос мөнгө орж ирээгүй” гэж байн байн сошиал мэдэгдэл хийх болсон.
Харин өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга өргөн барьсан төслийнхөө талаар Үндэсний телевизэд тайлбар өглөө. Тэрээр “Х.Баттулга: Сангийн яамыг ажлаа хийж чаддаг хүнд нь өг гэж зөвлөе
Улсын төсөв мөнгөгүй байна гэдэг асуудал. Хэн төсвийг мөнгөтэй байлгах ёстой вэ гэвэл Засгийн газар, Сангийн сайд. Хэрэв мөнгөгүй байгаа бол маш муу ажиллаж байна. Чаддаг хүнд нь өг гэсэг зөвлөмж өгмөөр байна.
Хуулийн төслийн агуулга бол оффшор бол хулгайлагдсан мөнгийг Монголд оруулж ирэхэд төсвийн алдагдлыг нөхөх хуультай. Монголбанк данс нээгээд байрлуулаад ваучрыг мөнгөжүүлэх ажлыг хийлгэмээр байгаа юм. Ийм тогтоол гаргаж өгөөч гэж хуулийн төсөл өргөн барьсан” гэв.
Ярилцлага нь дуусав уу Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сошиалд “Зөвхөн Төрийн сан төдийгүй Монголд оффшорын гэгдэх мөнгө огтхон орж ирээгүй гэдгээ Ерөнхийлөгч сая ТВ-ээр ярилцлага өгөхдөө батлаад хэлчихлээ. …Монголбанк болон хууль хяналтын байгууллагынхнаас ”Оффшорын мөнгө” орж ирсэн үү? гэж асуухаа одоо больчих оо. Худал хэлж хам хэрэгтэн болохоосоо айж байгаа ш дээ тэд нар. Харин “оффшорын мөнгө” нэрээр Монголбанкаар мөнгө хэвлүүлж тараалгавал төгрөгийг ханш 2012-2016 онд 2 дахин унасан түүх давтагдана. Цалин, тэтгэврийнх нь худалдан авах чадвар хоёр дахин унасан гашуун туршлагаа Монголчууд мартаагүй, мартах ч үгүй” гэж хэрэлдлээ.

SHARE