Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 8-нд товлогджээ

 

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх энэ сарын 8-нд хэлэлцэхээр товложээ.
Гишүүн асан Н.Номтойбаярт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэр­гийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хуга­цаа­тай хасаж таван жил таван сар хорих ял оноо­сон байдаг. Түүнийг ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлө­лийн даргаар ажиллаж байх­даа эрх мэдлээ урвуулж, тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн нэгж төслийн төсөв өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан зэргээр гэм буруутайд тооцсон байдаг. Харин Ж.Эрдэнэбатад өнгөрсөн оны долдугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг зур­гаан жилээр хасаж, зур­гаан жил хорих ял оногдуул­сан. Давж заалдах шатны шүүх тэдэнд оногдуулсан ялыг хэвээр үлдээгээд байгаа юм.

SHARE