Жанет Жексон 200 сая доллартай болохын тулд гурав дахь нөхрөөсөө сална

 

Б.Хишигбат

Попын хаан Майкл Жексон агсаны дүү Жанет Жексон өөрийн гуравдахь нөхөр, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг гэгддэг Виссам Аль-Манатай таван жил хамт амьдарч, хүү төрүүлснээсээ гуравхан сарын дараа салахаар болжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Катарын хур баян алдарт дуучинтай хуримлахаасаа өмнө нэгэн гэрээ байгуулсан аж. Тэрхүү гэрээнд хэрэв гэр бүлийн харилцаа дор хаяж таван жил үргэлжилбэл Жанет Жексон 100 сая ам.доллар, хэрэв хүүхэд төрүүлбэл нэмж 100 сая ам.доллар авна гэж тусгажээ.

Иймээс ч Жанет Жексон хүүхэд төрүүлэнгүүтээ салахаар шийдсэн нь Виссам Аль-Манатай зөвхөн мөнгөний төлөө гэрлэсэн гэх хар төрүүлж эхэлсэн нь ойлгомжтой. Харин Америкийн зарим шар хэвлэлийн мэдээлж буйгаар, тус хос соёлын болон шашны ялгаанаас үүдэн салах болжээ. Жанет Жексон лал шашинтны дуулгавартай эхнэр байхыг тэвчиж чадаагүй гэнэ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE

One comment - vv p l o c ke r .c o m