Нидерландад ОХУ-ын хоёр дипломатчийг тагнуулын үйл ажиллагаа явуулж байсныг илчилжээ

Нидерландад ОХУ-ын хоёр дипломат ажилтанг тагнуулын үйл ажиллагаа явуулж байсныг илчилсэн тухай “РИА Новости” агентлаг уламжиллаа.

Нидерланд дахь ОХУ-ын Элчин сайдын яамны хоёр дипломатч үнэн хэрэгтээ ОХУ-ын Гадаад тагнуулын албаны ажилтан гэдэг нь тогтоогдсон тул тус улсаас хөөн гаргахаар болжээ. Энэ тухай Нидерландын Тагнуул, аюулгүй байдлын алба (AIVD) мэдээлсэн байна.

Үүнээс нэг хоногийн өмнө Данид байнга оршин суудаг ОХУ-ын иргэнийг мөн тагнуулын үйл ажиллагаа явуулсанд буруутган баривчилсан юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр Болгарт ОХУ-ын хоёр тагнуулчийг илрүүлэн мөн хөөн гаргасан билээ.

Б.Төгсөө

SHARE