Мадонна хөмсгөө өргөн болгох гэж микроблейдинг хийлгэжээ

 

Б.Хишигбат

Дэлхийн поп хөгжмийн гандан бууршгүй хатан хаан 58 настай Мадоннагийн  хөмсөг гэнэт өргөн болсныг үй олон фэнүүд нь саяхнаас ажиглажээ. Тийм л дээ, Мадонна үнэхээр саяхан Лос-Анжелес  дахь алдарт Лаура Киаттигийн микроблейдингийн салоноор үйлчлүүлсэн байна.

Лаура Киатти энэ тухай ярихдаа “…Залуудаа хөмсгөө хэт их зулгааж байснаас үүдэн Мадонна  хөмсөгнийхөө нэлээдийг алдсан юм байна лээ. Тэгээд түүнийгээ нөхөн сэргээхийн тулд  микроблейдинг хийлгэсэн. Тэр сүүлийн үеийн моодыг даган илүү өргөн, дөрвөлжиндүү хэлбэртэй  өтгөн хөмсөгтэй боллоо. Өнөө цагт бүсгүйчүүд бүгд л саран хэлбэрээс татгалзан дөрвөлжин өтгөн  хөмсөгтэй болохыг тэмүүлдэг болсон шүү дээ” гэсэн юм.

Мадонна нэр алдарт хүрэх урт аянаа эхэлсэн 1980-аад оны эхэнд өтгөн хар хөмсөгтэй байсан ч  сүүлдээ хөмсгөө цайвар өнгөөр будан ихээр зулгаан нарийсгасаар иржээ. Микроблейдингийн ачаар  Мадоннагийн хөмсөг одоогийн хэлбэрээ дор хаяж нэг жил алдахгүй гэнэ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE