“Формула 1”-ийн Бахрейны Гран Прид осол гарч уралдааны машин шатав

“Формула 1”-ийн энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 15 дахь уралдаан буюу Бахрейны Гран Прид сүүлийн жилүүдэд тохиолдоогүй аймшигт осол гарч уралдааны машин шатсан байна.

“Хаас” багийн франц тамирчин Ромен Грожаны машин урд яваа машиныг мөргөн замаас гаран хаалт мөргөж шатжээ. Ромен Грожан золоор бэртээгүй бөгөөд галд автсан машинаас гарч амжсан юм.

Байхрейны Гран Прид энэ жилийн дэлхийн аваргын болзлыг урьчдилан хангасан “Мерседес” багийн англи тамирчин Льюис Хэмилтон түрүүлжээ.

Б.Төгсөө

SHARE