Халдвар авсан эсэхийг илрүүлэх аппликейшн гаргана

Агаарын тээврээр зорчигчдыг коронавирусийн халдвар авсан эсэхийг илрүүлэх гар утасны аппликейшн гаргахаар ажиллаж байгаа талаар Олон улсын агаарын тээврийн холбоо мэдээллээ. Мөн вакцинд хамрагдсан иргэдэд зориулсан “COVID Passport” гэх шинэ паспорт гаргах аж. Тус аппликейшн дээр тухайн хүний шинжилгээний хариуг тарилгын нотолгооны мэдээллийг оруулах гэнэ. Мөн улс орон бүрийн хилээр нэвтрэх журам, хамгийн ойр байрлах лабораторийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг багтаах ажээ. Ингэхдээ тухайн хүний гадаад паспортын хуулбарыг аппликешнд суулгана. Аппликейшний туршилт энэ онд эхэлж, ирэх оны эхний улиралд “Apple”, дөрөвдүгээр сараас “Android” гар утаснууд ашиглах боломжтой болно гэж Олон улсын агаарын тээврийн холбоо мэдэгдлээ. Тус аппликейшн аялагчид болон Засгийн газруудад үнэ төлбөргүй байх аж. Харин агаарын тээврийн компаниуд зорчигчийн тоогоор бага хэмжээний төлбөр төлөх нөхцөлтэй байх гэнэ.

SHARE