Доналд Трамп Жосеф Байдены захиргаанд эрх мэдлийг шилжүүлэх үйл явцыг эхлүүлэхийг зөвшөөрөв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Тамгын газрынхаа дарга Эмили Мерфи болон Засгийн газрын сайд нартаа эрх мэдлийг Жосеф Байдены захиргаанд шилжүүлэх үйл явцыг эхлүүлэхийг зөвшөөрсөн тухай “АР” агентлаг мэдээллээ.
Тэрээр эх орондоо хоёр сэтгэлгүйгээр үнэнч зүтгэсэн Эмили Мерфид талархал илэрхийлжээ. Эмили Мерфи Жосеф Байдены захиргаанд эрх мэдэл шилжүүлэх үйл явцыг эхлүүлэхэд бэлэн гэдгийг тэр даруй мэдэгдсэн байна.Үүнээс өмнө тэрээр Доналд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй хэмээн эрх мэдлийг шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудад гарын үсэг зурахаас татгалзаж байсан юм.
Жосеф Байдены АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол ирэх жилийн нэгдүгээр сарын 20-нд болох ажээ.
Б.Төгсөө
SHARE