Зарим захыг өдөр ажиллуулах санал хүргүүлжээ

Нийслэлийн махны хэрэглээний гол ханган нийлүүлэгч “Хүчит шонхор” зах дээр махны нийлүүлэлт хэвийн, үнэ тогтвортой байгаа ч бэлэн байдлын дэглэмийн улмаас хөдөлгөөн хязгаарлаж байгаагаас үүдэн 10.00 цагаас хойш хааж буй талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээлж байна. Энэ хүнс хангамжид сөргөөр нөлөөлж болзошгүй учраас махны гол нийлүүлэлт хийж буй захуудыг хаахгүй байх саналыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хүргүүлжээ. Захууд өглөөний 7-10 цагийн хооронд ажиллаж байгаа нь зөвшөөрсөн цагт иргэд хүнсээ цуглуулахаар давхцаж, бөөгнөрөл үүсгэж байгаа учраас эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд дээрх саналыг гаргажээ.

SHARE